Үнэлгээний хороо байгуулах тухай

2014.10.02                                            А/348                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3  дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.6 дахь заалт, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/2745 дугаар хамтран ажиллах санал бүхий албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан гал түймрийн гаралт ихтэй гэр хорооллын галын аюулгүй байдлыг хангуулах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Онцгой байдлын хэлтэс, онцгой  байдлын байгууллагын Ахмадын холбоотой хамтран зохион байгуулж байгаа гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, өдөрлөгийн арга хэмжээг гэр хороолол бүхий хороодод 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулсугай. 

2. Гамшгаас хамгаалах сургалт, өдөрлөгийн арга хэмжээнд хорооны албан хаагчид, иргэдийг өргөнөөр хамруулах, хичээлийн байр, шаардагдах техник хэрэгсэл, материалаар хангаж, зохион байгуулах ажлын хэсэгт дэмжлэг үзүүлж ажиллахыг гэр хороолол бүхий хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /А.Алтансүх/-т даалгасугай.

 

                  ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>