Хүүхдийн найрал дууны шилдэг  хамтлаг шалгаруулах уралдаан  зохион байгуулах тухай  

2014.10.02                                            А/350                                Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоолын 2006 оны 44 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсугай.

2. Уралдаанд шаардагдах төсвийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Найрал дууны наадамд шаардагдах зардал 3622500 /Гурван сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газрын нягтлан бодогч /В.Янжиндулам/-д зөвшөөрсүгэй.

4. Хүүхдийн найрал дууны уралдаанд ерөнхий боловсролын сургуулиудын бэлтгэлийг хангаж, зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс/Б.Оюунбилэг/-т үүрэг болгосугай  

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

                                                              оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

                                                           ...............р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго:

Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн хичээлийн сургалтын чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг зарлаж байна

Хамрах хүрээ: Төрийн болон, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд

Зохион байгуулалт: 1-р шатны шалгаруулалтыг 10 дугаар сарын 08-нд зохион байгуулна. Эхний 3 байр  2014 оны 10 дугаар сарын 17-нд  Нийслэлийн уралдаанд оролцох ба амжилттай оролцсон сургуулийг Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн тоглолтонд оролцуулна. Хүндэтгэлийн тоглолт “Соёлын төв өргөө”-нд 2014 оны 10 дугаар сарын 29-нд болно.

Уралдаанд тавигдах шаардлага

Уралдаант наадамд нийт 3 дуугаар оролцоно. Үүнд:

а/Заавал дуулах дуу

б/Өөрийн урын санд шинээр орсон дан найрал дуу

в/ хөгжимтэй найрал дууны бүтээл

Заавал дуулах дууг Уралдааны Зохион байгуулагчид сонгон, сургалт явуулна. Өөрийн сонголтоор дуулах дан найрал дууг хөгжмийн багш найруулга хийж оролцоно.

Дуулагдах дуунууд чанарын өндөр ур чадвар шаардсан байна.

Уралдааныг мэргэжилийн багш нар, уран бүтээлчид дүгнэнэ.

Уралдаан зохион байгуулах газар

            Уралдааныг сургуулиудын байршлыг харгалзан  бүсүүдээр хуваан зохион байгуулах ба тухайн үед тусгай цагуудаар сургууль тус бүрийг оролцуулна.

2014.10.08 –ны 09.00 цагт “Ирээдүй 1-р бага” сургуулийн урлаг зааланд Ирээдүй цогцолбор сургуулийн Найрал дууны хамтлаг

2014.10.08-ны  11.00 цагт ”Баянхошуу бүс” ,67,76,104,105,123,74 сургуулиуд  76 дугаар сургуулийн урлаг зааланд

2014.10.08-ны 14.00 цагт “Толгойт бүс” 9,12,62,42,65,106,107 сургуулиуд 12 дугаар сургуулийн урлаг зааланд анхан шатны шалгаруултууд явагдана.

 Найрал дууны шалгаруулалт болох Ирээдүй-83, 12, 76 сургуулиудын захирал болон дуу хөгжмийн багш нар  тухайн өдрийн  цагт сурагчдын хувцас солих анги болон бусад бэлтгэлийн сайтар ханган урлаг заалаа чөлөөлж оролцуулахыг анаарна уу. 

            Шагнал урамшуулал

Уралдаанд оролцох хамтлаг багшийг:

  1. Дууны сонголт
  2. Найруулга
  3. Найрал дуучдын болон хормейстр багшийн ур чадвар
  4. Тайзны соёл, хувцаслалт
  5. Эрэгтэй эмэгтэй хүүхдийн тооны харьцааг шийдвэрлэсэн байдал

/оролцох хамтлаг 60-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байх/

  1. Бэлтгэл зохион байгуулалт зэрэг шалгуураар дүгнэж дараах байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

Тэргүүн байр                                  Өргөмжлөл мөнгөн шагнал 

Дэд                                                  Өргөмжлөл мөнгөн шагнал 

Гуравдугаар байр                          Өргөмжлөл мөнгөн шагнал 

Шагналт байр                                Өргөмжлөл мөнгөн шагнал 

Шилдэг удирдаач багш                 Өргөмжлөл мөнгөн шагнал 

Шилдэг аронжировщик багш       Өргөмжлөл мөнгөн шагнал 

 

Зохион байгуулагч:

Сонгинрхайрхан Дүүргийн Засаг даргын тамгын газар

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Холбоо барих утас: 70173281, 99058465

 

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

                                                              оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

                                                           ...............р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ТӨСӨВ

2014.09.22

 

Зардлын нэр

Тоо ширхэг

Нийт дүн

1

Хоёрдугаар шатанд шалгарсан хүүхдүүдийн концерт бэлтгэх зардал

 

250*3000

 

750.000

2

Унааны зардал /хүүхдийн ордон хүргэх/

3*200000

600.000

3

Дүүргийн шилдэг найрал дууны багш нарын шагнал

5*100,000

500.000

4

 

Шүүгчийн урамшуулал

4*60.000

240.000

5

 Шилдэг хамтлаг, шилдэг  сургуулийн шагнал урамшуулал

5 байр

1-р байр -300.000

2-р байр 250.000

3-р байр 200.000

Тусгай  байр 2 100.000

900.000

6

 

Засаг даргын өргөмжлөл

10*25000

250.000

7

 

Анонс хэвлүүлэх

15мкв   5500

82.500

8

Фанаграмм бичүүлэх /заавал дуулах дууны/

15 сургуульд хувилж тараах

300.000

 

 

Нийт

 

 

3.622.500

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>