Түүх соёлын дурсгалт газруудтай  танилцах аялал зохион байгуулах  тухай

2014.10.02                                            А/351                                Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн нутаг дэвсгэр дэх түүх соёлын дурсгалт газруудыг аялал жуулчлалтай уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор аялал зохион байгуулсугай.

2. Аялал зохион байгуулахад шаардагдах 932.000 /есөн зуун гучин хоёр мянган/ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын Тамгын газрын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

3. Аялалыг зохион байгуулах, бэлтгэлийг хангах, хяналт тавьж ажиллахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/, Нийгмийн хэлтэс /Б.Оюунбилэг/, Боловсролын хэлтэс /М.Баяраа/ нарт тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>