Нийслэлийн 375 жилийн ойн нэрэмжит  “Парад шоу” зохион байгуулах ажлын  хэсэг байгуулах тухай

2014.10.02                                            А/352                                Улаанбаатар хот

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 32 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 


        1. Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтсан ажлыг бэлтгэх, зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

  2. Ойг угтсан ажлын төлөвлөгөө гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болгосугай.

  3. Тус арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхэд дүүргийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бүтээлч санаачлагыг өрнүүлж, шаардагдах төсвийг Тамгын газрын төвлөрсөн арга хэмжээний зардлаас шийдвэрлэж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг зохион байгуулах ажлын хэсэг   /С.Мөнхчулуун/-д  даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

                                                              оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

                                                           ...............р захирамжийн хавсралт

 

 “НИЙЛСЭЛИЙН 375 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ “ПАРАД ШОУ”

 ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн дарга

С.Мөнхчулуун    

Тамгын газрын дарга 

Гишүүдэд:

А.Пүрэвсүрэн       

Захиргаа хуулийн хэлтсийн дарга

 

С.Болорцэцэг        

Санхүү, төрийн сангийн хэлтсийн

дарга

 

Б.Оюунбилэг          

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

 

 

Т.Сүхбаатар            

Дэд бүтэц тохижилтийн хэлтсийн дарга     

 

                               Г.Ууганбаяр             

Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

 

 

А.Баттулга                

Цэргийн штабын дарга

 

Д.Пүрэвсүрэн            

Аж ахуйн тасгийн дарга

 

 

У.Буянболор             

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга   

 

С. Ганхүү                    

Биеийн тамир, спорт хорооны дарга

 

М.Баяраа

Боловсролын хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга

Н.Дэлгэр        

Соёл урлаг ТББ хариуцсан   мэргэжилтэн

 

Захирамж

 

<< < 1 > >>