“Сүүтэй, бялуутай үдэш” аяныг  зохион байгуулах тухай

2014.10.02                                            А/353                                Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Тамхины хяналтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, Эрүүл мэнд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд нарын 2009 оны Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих тухай 283/207 дугаар тушаал, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

 

  1. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2014 оны дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “Сүүтэй, бялуутай үдэш” аяныг 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 12-ны дотор   зохион байгуулсугай.
  1. Үйл ажиллагаатай холбоотой  шаардагдах зардлыг нэгдүгээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар, удирдамжийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Шалгаруулалтад шаардагдах зардал 144.900 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар  /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй. 
  1. Үйл ажиллагаанд хяналт тавьж үр дүнг тооцох, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс  /Г.Ууганбаяр/, Хууль эрх зүйн сургалт зохион байгуулж ажиллахыг Захиргаа, хуулийн хэлтэс                          /А.Пүрэвсүрэн/, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байгууллага, хамт олны, амжилтыг сурталчлах ажлыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба                /У.Буянболор/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                  М.ЧИНБОЛД

 

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

                                                              оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

                                                           ...............р захирамжийн нэгдүгээр хавсралт

                                      ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТӨСӨВ

 

 

 

Зардлын утга

 

Хамрагдах аж ахуйн нэгж

 

Нэг бүрийн үнэ

 

Бүгд

/төгрөг/

 

1

 

Аяны туг

/шилжин явах/

 

1

 

75.000

 

75.000

 

  2

Шалгарсан аж ахуйн нэгж, байгуулагад өгөх шагнал, дурсгалын зүйлс

 

3

 

15.000

 

45.000

 

3

 

Замын зардал

 

6

 

1660/15л

 

24.900

 

4

 

 

НИЙТ

 

 

 

144.900

   Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

                                                              оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

                                                           ...............р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

“СҮҮТЭЙ БЯЛУУТАЙ ҮДЭШ” АЯНЫГ

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ахлагч:

Г. Ууганбаяр                       

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн  дарга    

      

Гишүүд:

У. Буянболор                         

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга    

 

 

С.Мижиддорж

Захиргаа, хуулийн хэлтсийн Эрх зүйн сургалт,          сурталчилгаа      хариуцсан         мэргэжилтэн

 

 

Т. Баярмаа

Эрүүл мэнд,  биеийн тамир хариуцсан                        .                                    мэргэжилтэн    

  

 

 Д.Оюунсувд                          

Эрүүл Мэндийн нэгдлийн  Хоол тэжээл  хүнсний аюулгүй байдал хариуцсан, хоол зүйч

 

Нарийн бичгийн дарга:           

 

С.Сайнбаяр                          

Худалдаа,        үйлчилгээний хэлтсийн

Нийтийн   хоол  хариуцсан    мэргэжилтэн  

 

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

                                                              оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

                                                           ...............р захирамжийн гуравдугаар хавсралт

 

                                                                                              

“СҮҮТЭЙ, БЯЛУУТАЙ ҮДЭШ” АЯНЫГ ЗОХИОН

БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

         НЭГ. Зорилго:

        Архи, тамхины хор хөнөөлийг олон нийт, залуучуудад ойлгуулан таниулах, эрүүл зөв хооллолт, аюулгүй хүнсний хэрэглээг хүн амын дунд төлөвшүүлэх зорилгоор  “Сүүтэй бялуутай үдэш” –ийг зохион байгуулахад туслах, дэмжих, хууль, журмыг сурталчлах, архи, согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхлэдэг аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулахад оршино.

        ХОЁР. Хамрах хүрээ:

Дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхлэдэг аж ахуйн нэгжүүд       

        ГУРАВ. Хэрэгжүүлэх хугацаа:

2014 оны 10-р сарын 1-нээс  12-р сарын  12-ныг хүртэл

        ДӨРӨВ. Үйл ажиллагааны чиглэл

 

 

 

Хэрэгжүүлэх ажил

 

Хугацаа

 

Хариуцах эзэн

 

Үр дүн

 

1

 

Захирамжийг аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хүргүүлэх

 

10-р сарын 06-   ны дотор

 

С. Сайнбаяр

С. Мижиддорж

Тушаал  аж ахуйн нэгж,албан байгууллагуудад хүргэгдсэн байна.

 

 

2

 

 

Уулзалт, сургалт зохион байгуулах

 

10,11,12-р    сард

 

 

С. Мижиддорж

Т. Баярмаа

Д. Оюунсувд

 

Архи, тамхины хор хөнөөлийн талаар сургалт , сурталчилгаа явуулах,

 

3

 

Мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах

 

10,11,12-р сард

 

У. Буянболор

Мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилгаа хийгдсэн байна.

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

Тайланг хүлээн

 

авах

 

 

 

 

 

12-р сарын

08-ны дотор

 

 

 

 

 

Ажлын хэсгийн гишүүд

Аяны хугацаанд аж ахуйн нэгжүүд хийсэн бүтээлч    ажил, гарсан үр дүн, амжилт зэрэг тухайн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг зураг болон бусад материалаар баримтжуулан ирүүлсэн байна.

 

5

 

Тайланд хяналт үнэлгээ хийж, шаардлагатай аж ахуйн нэгжүүдээр явж үзэж шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах

 

12-р сарын

12-ны дотор

 

Ажлын хэсэг

 

Шилдэг аж ахуйн нэгж шалгарсан байна

 

             ТАВ.  Шалгуур үзүүлэлт: “Сүүтэй, бялуутай үдэш” уриан дор явагдана.

Удирдлага зохион байгуулалт:

1. Байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх даргын тушаал, шийдвэр төлөвлөгөө гаргасан байдал.

2. Бусад байгууллагуудтай хамтарч ажилласан байдал, үр дүн /мэргэжлийн байгууллагын зөвөлгөө авсан, хамтарсан сургалт хийсэн гэх мэт/

3. Ерөнхий боловсролын сургуулийн болон Их, дээд сургуулийн оюутан, сурагчдын дунд “Сүүтэй, бялуутай үдэш” зохион байгуулсан байх

           4. “Сүүтэй, бялуутай үдэш”-ийн үеэр архи, тамхины хор хөнөөлийн талаар сургалт , сурталчилгаа явуулах, сурталчилсан үзүүлэн таниулах материал, зурагт хуудсыг ил тод харагдахуйц газар байрлуулсан байх

           5. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээндээ үндэсний үйлдвэрүүдийг дэмжин дотоодын болон эрүүл аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг ашиглаж хоолны цэсэнд хөөрүүлсэн сүү, сүүтэй коктэйль, мөхөөлдөс болон төрөл бүрийн амтат бялуу оруулсан байх

           6. Байгууллага бүр “Сүүтэй бялуутай үдэш” аяны хүрээнд авч  хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр өргөнөөр сурталчлах

           7. Аяны хүрээнд хийсэн бүтээлч ажил, гарсан үр дүн,  амжилт зэрэг тухайн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг зураг болон бусад материалаар баримтжуулан  Худалдаа, үйлчилгээний хэлтэст 12-р сарын 08-ны дотор ирүүлсэн байна.

 

.           ЗУРГАА. Гарах үр дүн:

1.  “Сүүтэй, бялуутай үдэш” –ийг аж ахуйн нэгжүүдийн дунд хэвшүүлэх.

2. Шилдэг аж ахуйн нэгжийг шагнаж урамшуулах, олон нийтэд сурталчлах.

3.  Архи болон тамхины хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах.

4. Хүн амын эрүүл мэндийн боловсролын мэдлэг, дадлага, хандлага дээшлэнэ.

5. Эрүүл амьдралын хэв маяг төлөвшиж, өвчлөл, нас баралт буурна.

 

Захирамж

 

<< < 1 > >>