Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн  зөвлөлгөөн зохион байгуулах тухай

2014.10.02                                                А/354                            Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1“а” дахь заалт,  29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

 

  1.  Нийслэл, дүүргийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2014 оны дүүргийн эдийн засаг нийгмийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг сурталчлан таниулах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөнийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгуулсугай.

 

  1.  Дээрх ажилд шаардагдах зардлын тооцоог нэгдүгээр, хөтөлбөрийг хоёрдугаар, экологийн цэвэр бүтээгдэхүүн шалгаруулах уралдааны удирдамжийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

  1. Зөвлөлгөөн зохион байгуулахад шаардагдах 1.286.000 /нэг сая хоёр зуун наян зургаан мянган/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

 

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг танилцуулж ажиллахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                        М.ЧИНБОЛД

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

                                                     оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

                                                     ...............р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

А. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөнд шаардагдах зардал

Зардлын утга

Хэмжээ

Нэг бүрийн үнэ/төгрөгөөр/

 

Нийт үнэ /төгрөгөөр/

1

Анонс хэвлүүлэх

/Дотор зааланд байрлуулах/

3*2

5000

30000

2

Урилга хэвлүүлэх

110ш

1000

110000

3

Дэвтэр, бал, хавтас 

110ш

2000

220000

4

Ус

110ш

500

55000

5

Унааны зардал       

 

 

30000

6

Цайны завсарлага

110ш

1500

165000

Нийт

610.000

 

Б. Экологийн цэвэр бүтээгдэхүүн уралдаан зохион байгуулах үйл ажиллагаанд шаардагдах зардал:

Зардлын утга

Хэмжээ

Нэг бүрийн үнэ/төгрөгөөр/

 

Нийт үнэ /төгрөгөөр/

1

Байрны түрээсийн зардал

 

 

300000

2

Анонс хэвлүүлэх

/гадна талбайд байрлуулах/

20

5000

100000

3

Экологийн цэвэр бүтээг-дэхүүн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжид олгох өргөмжлөл, дурсгалын зүйл            

3

52000

156000

4

Шилдгийн шилдэг бүтээг-дэхүүн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжид олгох цом, дурсгалын зүйл

1

120000

120000

Нийт

676.000

 

Г. Зардлын  нийт хэмжээ : / А+Б/

Зардлын утга

Зарцуулах мөнгөн дүн /төгрөгөөр/

1

Зөвлөлгөөнд шаардагдах зардал /А/

610000

 

2

Экологийн цэвэр бүтээгдэхүүн уралдаан зохион байгуулах үйл ажиллагаанд шаардагдах зардал /Б/

676000

Зардлын нийт дүн

1.286.000

 

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

                                                              оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

                                                           ...............р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛГӨӨН

ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Зорилго:

  1. Нийслэл, дүүргийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2014 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд СХДүүргийн Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэгч, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн аж ахуй эрхлэгчдийн санаачилгад тэдний бүтээн туурвих үйл ажиллагааг үр дүнд хүргэх үүднээс зах зээлд гаргах олон талын субьектүүдтэй холбоо тогтоож, санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацийн үйлчилгээ, хөнгөлттэй зээлд хамрагдах нөхцөл бүрдүүлэх, харилцан туршлага солилцох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргахад оршино.
  2. Зохион байгуулагч: Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний  хэлтэс
  3. Хамтран зохион байгуулагч: Хөдөлмөрийн хэлтэс, ЖДҮДТөв, Дэлхийн зөн ОУБ, СХД-ийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо

Хоёр. Оролцох байгууллагууд, хугацаа

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр эрхлэгчдийг оролцуулах
  2. Дүүргийн экологийн цэвэр бүтээгдэхүүн шалгаруулах уралдааныг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах
  3. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөнийг дүүргийн иргэний танхимд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

д/д

Үйл ажиллагааны дараалал

Хугацаа

Хариуцах албан тушаалтан

1

Оролцогчдыг бүртгэх   

11.00-11.30

 

2

Зочид төлөөлөгчдийг танилцуулах

11.30-11.35

Хөтлөгч

3

Нээлт

11.35-11.40

 

4

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, зорилт

11.40-11.55

НЖДҮДТөв

5

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж дүүргээс зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт

11.55-12.15

Хөдөлмөрийн хэлтэс

6

Төгсөлтийн аргачлал төслийн мэдээлэл

12.15-12.30

Дэлхийн зөн ОУБ

 

“Зээлийн батлан даалтын сан”-гийн тухай товч мэдээлэл

12.30-12.50

Зээлийн батлан даалтын сан

7

Сонгинохайрханд үйлдвэрлэв борлуулалтыг дэмжих төвийн талаар

12.50-13.05

СХД-ийн НЭШБҮХолбоо

8

Бизнесийг дэмжих 1 цэгийн үйлчилгээ

13.05-13.20

Технож БИТөв

9

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Сонгинохайрхан төвийн үйл ажиллагааны талаар

13.20-13.35

ЖДҮДэмжих “Сонгинохайрхан” төв

10

Экологийн цэвэр бүтээгдэхүүн уралдаанаас шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шагнал гардуулах

 

13.35-14.00

Дүүргийн удирдлагууд, ажлын хэсэг

11

Чөлөөт ярилцлага                                   

/асуулт, хариулт, санал хүсэлт/

14.00-14.40

ЖДҮ, холбогдох мэргэжилтэн

12

Хаалт

 

14.40-14.50

 

 

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

                                                              оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

                                                           ...............р захирамжийн гуравдугаар хавсралт

 

ДҮҮРГИЙН ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮН

ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

2014 оны 09 дүгээр сарын 30                                                       Сонгинохайрхан дүүрэг

 

Нэг. Зорилго

Дүүргийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2014 оны дүүргийн эдийн засаг нийгмийн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн эрүүл хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжихэд оршино.

 

Хоёр. Зорилт

            Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуй нэгжийг урамшуулан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид өөрсдийгөө танилцуулах бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчилах, түнш байгуулагатай холбох,  өрсөлдөөн бий болгох улмаар бүтээгдэхүүний чанарыг сайжруулан дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох юм.  

 

Гурав. Арга хэмжээ болох хугацаа, байршил, хамрах хүрээ

Дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулан 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Драгон төвийн Драгон ресторанд

 

Дөрөв. Шалгуур үзүүлэлтүүд

  1. Хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн салбар
    1. Дэвшилтэд технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ гаргах
    2. Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн
    3. Эко бүтээгдэхүүн
    4. Шинэлэг бүтээгдэхүүн

 

Тав. Уралдааныг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн

5.1. Ахлагч: Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

5.2.1. Гишүүд: Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн СХД дэх салбарын дарга

5.2.2. Хөдөлмөрийн хэлтсийн дарга

5.2.3. Төрийн бус байгууллагын төлөөлөл

5.2.4. Худалдаа үйлчилгээний хэлтсийн жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн

 

Зургаа. Уралдааныг дүгнэх, шагнах

6.1. Шагналыг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүүргийн ЖДҮЭрхлэгчдийн зөвлөлгөөн дээр гардуулна.

  • Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн -  Цом, дурсгалын зүйл
  • 1,2-р байр - Өргөмжлөл, дурсгалын зүйл

 

Захирамж

 

<< < 1 > >>