“Мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай

2014.10.02                                            А/356                                 Улаанбаатар хот

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь  хэсэг, Сангийн  сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны                        44 дүгээр  тогтоол,  Монгол  Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. “Мод  тарих үндэсний өдөр”-ийг   2014 оны 10 дугаар сарын 11-нд Монос Дээд сургуулийн гадна  талын талбайд зохион байгуулсугай.

2. Уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр,  шаардагдах зардлын хоёрдугаар хавсралтаар тус  тус  баталсугай.

3. Арга хэмжээнд шаардагдах 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/  төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт,  бусад  сан  хариуцсан  нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д   зөвшөөрсүгэй.   

           4. “Мод тарих үндэсний өдөр”-ийг  зохион  байгуулах  ажлын төлөвлөгөө  гарган,  биелэлт үр  дүнг  тооцож,  тарьсан  модыг холбогдох газруудад хариуцуулан  өгч  ажиллахыг  Засаг  даргын  Тамгын  газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс  /Т.Сүхбаатар/-т   зохион  байгуулсан  ажлыг  мэдээллийн хэрэгслээр сурталчилахыг  Засаг  даргын  Тамгын  газрын  Хэвлэл мэдээлэл,  олон нийттэй  харилцах  алба   /У.Буянболор/-д    тус тус  үүрэг  болгосугай.   

            5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож тайланг Засаг даргад  танилцуулахыг Засаг даргын  Дэд  бүтэц,  нийтийн аж ахуй хариуцсан   орлогч   /Ц.Төрхүү/-д даалгасугай. 

        

   ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

                                                                            

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

                                                              оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

                                                           ...............р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

АЖЛЫН  ХЭСГИЙН  БҮРЭЛДЭХҮҮН 

Ажлын  хэсгийн  дарга                    

Ц.Төрхүү              

Дэд  бүтэц, нийтийн  аж ахуйн  асуудал  хариуцсан  орлогч  

 

Гишүүд

Т. Сүхбаатар        

Дэд  бүтэц, тохижилтын хэлтсийн   дарга

 

 

А. Пүрэвсүрэн      

Захиргаа  хуулийн  хэлтсийн

дарга

 

 

Г. Ууганбаяр        

Худалдаа үйлчилгээний   хэлтсийн  дарга 

                              

 

Б.Оюунбилэг       

Нийгмийн  хөгжлийн

хэлтсийн  дарга

 

 

Д. Пүрэвсүрэн     

Аж  ахуйн  тасгийн  дарга

 

 

Д. Мөнхцэцэг       

“ТЦҮ” ОНӨААТҮГ-ын захирал

 

 

С.Мөнхбат           

“ТҮТ”  ОНӨААТҮГ-ын Захирал

 

 

У. Буянболор        

Хэвлэл  мэдээлэл  олон   нийттэй харилцах  алба  дарга

 

Нарийн  бичгийн  дарга

Г.Цэрэндулам       

Дэд  бүтэц, тохижилтын хэлтсийн  мэргэжилтэн

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

                                                              оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

                                                           ...............р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ШААРДАГДАХ  ЗАРДЛЫН  ТООЦОО 

Д/д

Зардлын төрөл

Тоо, хэмжээ

Шаардагдах зардал /төгрөг/

Нэг бүрийн

Нийт

 

1

Тайз,  өсгөгч зөөвөрлөх унааны зардал

 

20 км х 2 удаа

 

100.000

 

100,000

 

2

Хар шороо татан авах тээврийн зардал

 

3  машин

 

200,000

 

600,000

3

Ус зөөвөрлөх тээврийн зардал

 

2  машин

50,000

100,000

4

Mод  тээвэрлэх  зардал  Улаанбаатар нэгтгэл  ОНӨААТҮГ-ын  хашаанаас  хороодод  тарааж  өгөх    

 

   10 удаа

 

 

200,000

5

Модны нүх ухах

5000 удаа

100

500,000

 

Нийт дүн

 

 

1.500.000

 

 

2014.10.02                                            А/356                                 Улаанбаатар хот

Захирамж

 

<< < 1 > >>