Албан хаагчдыг ажилд томилох  тухай

2014.10.02                                            А/357                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар  зүйлийн 26.3, 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 6.1.14 дэх заалт,  17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Засгийн газрын 2007 оны 354, 2012 оны 78, 79 дүгээр тогтоол, Авилгатай тэмцэх газрын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 05/8157 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Авилгатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан                 мэдүүлэг нь хянагдсан  тус дүүргийн  Засаг даргын дэргэдэх зарим төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлага, хороодын Засаг дарга нарыг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс урьд эрхэлж байсан албан тушаалд  томилсугай.

2.   Томилогдсон албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталсугай.

3. Хавсралтад заагдсан нэр бүхий албан хаагчдын цалинг урьд авч байснаар нь тооцож цалинжуулахыг харьяа байгууллагын нягтлан бодогч нарт  зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>