Засаг даргын зөвлөлийн гишүүнээр томилох тухай

2014.10.06                                            А/360                                 Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29  дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Сангийн сайдын 234 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Засаг   даргын   Улс   төр,   олон   нийтийн   бодлого   хариуцсан   зөвлөх М.Мөнхжаргалыг  Засаг даргын зөвлөлийн гишүүнээр томилсугай.

 

  1. Зөвлөлийн  ажиллах  журмыг  мөрдлөг  болгон,  дүүргийн  Засаг  даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах шийдвэрүүдэд мэргэжлийн өндөр түвшний, цаг үеэ олсон зөвлөмж, зөвлөгөөг гаргаж ажиллахыг Засаг даргын зөвлөлийн гишүүн М.Мөнхжаргалд үүрэг болгосугай.  

 

  1. М.Мөнхжаргалд улирал  тутам   идэвх   оролцооны урамшуулал олгохыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч /В.Янжиндулам/-т зөвшөөрсүгэй.   

 

ЗАСАГ ДАРГА                                        М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>