Газар албадан чөлөөлөх тухай

2014.10.06                                            А/361                                Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 зүйлийн 57.4 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойт өртөөний зүүн талд зөвшөөрөлгүй барьсан төмөр бетон хашаа, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 34 дүгээр байрны баруун хойно Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх “Гудамж төслийн” хүрээнд тавигдах авто замын трасст хамрагдаж байгаа 10 гаражыг албадан буулгаж, газар чөлөөлсүгэй.

2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба /Э.Болорчулуун/, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /Б.Батсуурь/, Цагдаагийн гуравдугаар хэлтэс /О.Болдсайхан/ нарт тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>