Газар албадан чөлөөлөх тухай

2014.10.06                                            А/362                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 зүйлийн 57.4 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/191 дүгээр захирамжаар баталгаажсан иргэн Г.Балдангомбын 2000 м.кв /Жүрмэдлачин хийд/-н эзэмших эрх олгосон газраас хэтрүүлэн хашаа барьсаныг албадан буулгаж, газар чөлөөлсүгэй.

2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба /Э.Болорчулуун/, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /Б.Батсуурь/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>