Шагнах тухай
2014.10.06                                            А/364                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын  18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Монгол Улсад газар зохион байгуулалтын алба үүсч хөгжсөний 60 жилийн  ой, Монголын ахмадын баяр, Монголын багш нарын баярын 48 дахь өдрийг тохиолдуулан  тус дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч Ю.Одгэрэл, Э.Наранчимэг, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн бойжигч Ш.Чулуунцэцэг, Д.Гансүх, Д,Гантөмөр,  8 дугаар хорооны  ахмад багш  У.Эрдэнээ, Ц.Нямхүү, Д.Амар, 42 дугаар дунд сургуулийн багш   Ж.Баярсайхан, Ц.Уранчимэг, Ц.Цээхүү, Б.Ганхуяг, 19 дүгээр хорооны ахмад багш Ц.Сундуй, А.Жавзмаа, Б.Цэндсүрэн нарыг дүүргийн Засаг даргын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасугай.
  1. Шагналд шаардагдах 1.050.000 /нэг сая тавин мянган/  төгрөгийн төсвийг хавсралтаар  баталж Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч Д.Отгонбаярт зөвшөөрсүгэй.

 

                            ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

 

Шагналын нэр

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ /төгрөгөөр/

1

Өргөмжлөл

15

20,000

300,000

2

Дагалдах мөнгөн шагнал

15

50,000

750,000

БҮГД

1.050.000

 

 

Захирамж

 

<< < 1 > >>