“Эх, хүүхдийн эрүүл мэнд тусламж  үйлчилгээ” сэдэвт зөвлөгөөн зохион  байгуулах тухай

2014.10.07                                            А/365                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын  1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд “Эх хүүхдийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээний өнөөгийн  байдал, тулгамдсан асуудал, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах арга зам, цаашдын зорилт” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсугай.

            2. Зөвлөгөөний удирдамжийг нэгдүгээр, зохион байгуулахад шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Батлагдсан төсөвт зарцуулагдах 220.000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч  /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөгөөнийг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т, зөвлөгөөнөөс гарсан санал, хүсэлт, дүгнэлтэд үндэслэн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн нэгдэл /Ш.Хажидмаа/, Хүүхдийн нэгдсэн эмнэлэг /Б.Галсанцэдэн/ нарт тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                      М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>