Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулах тухай

2014.10.10                                            А/368                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг   тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг 2014 оны 10 дугаар сарын 10-наас 2014 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд  явуулсугай.

2. Дээрх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд үзлэг оношлогоонд ороогүй, албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрүүдийг  хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөр төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох, эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зохион байгуулсугай.

3. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах өвөлжилтийн бэлтгэлийг хангах  ажлыг  зохион байгуулж төсөвт хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/, Татварын хэлтэс /Ц.Сүхбаатар/, Замын цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/,  Авто тээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан салбар /Ш.Буянхишиг/, хороодын Засаг дарга нарт тус тус   үүрэг болгосугай.

4. Захирамжийн хэрэгжилтийг хангаж  үйл ажиллагаанд  Сонгинохайрхан Авто вокзал, Даатгалын компаниудыг татан оролцуулж Авто тээврийн тухай хууль, АТБӨЯХ-ийн албан татварын хууль, даатгалын тухай хуулиудыг сурталчлан ажиллахыг Авто тээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан салбар /Ш.Буянхишиг/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                  М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>