Гадаадад албан томилолтоор ажиллуулах тухай

2014.10.14                                            А/370                             Улаанбаатар хот

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/451 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Нийслэлийн 2014 онд эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд туршлага судлуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагддаг Олон Улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, уулзалт зөвөлгөөнд оролцох баг бүрэлдэхүүнд тус дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн захирал Г.Билгүүн, Худалдан авах ажиллагааны албаны дарга Х.Батхүү нарыг томилж 2014 оны 10 дугаар сарын   18-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ний өдрүүдэд оролцуулсугай.
  1. Албан томилолтод шаардагдах 2.608.094 /хоёр сая зургаан зуун найман мянга ерэн дөрвөн/ төгрөгийн зардлыг хавсралтаар баталж, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Худалдан авах ажиллагааны албаны тус тусын батлагдсан төсвөөс гаргахыг нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.

 

  1. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг дүүргийн хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн хэмжээнд нэвтрүүлэн ажиллахыг Г.Билгүүн, Х.Батхүү нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                  М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>