“Ногоон гэрэл-цагаан шугам 2014”  тэмцээн зохион байгуулах тухай

2014.10.14                                            А/371                          Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн               ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг  замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх, сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох зорилгоор тус дүүргийн ерөнхий боловсролын  сургуулиудын дунд “Ногоон              гэрэл-цагаан шугам 2014” тэмцээнийг 2014 оны  10 дугаар сарын 24-ний  өдөр зохион  явуулсугай.

2.   Тэмцээнд зарцуулагдах төсвийг хавсралтаар баталсугай.

3. Дээрх арга хэмжээнд шаардагдах 2.092.000 /хоёр сая ерэн хоёр мянган/ төгрөгийг Засаг даргын нөөцийн сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

4. “Ногоон гэрэл-цагаан шугам 2014” тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг  хамруулан идэвхтэй оролцуулахыг нийт сургуулийн захирал,  хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох тэмцээнийг зохион байгуулж ажиллахыг Замын Цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/, Боловсролын хэлтэс /М.Баяраа/-т тус тус үүрэг болгосугай.

6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцон тайлан гаргаж  танилцуулж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Ц.Оюунбилэг/-т даалгасугай.

                        ЗАСАГ ДАРГА                                        М.ЧИНБОЛД

сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

  ____ оны____р сарын _____-ны өдрийн

 _____ захирамжийн хавсралт

 

 “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2014” ТЭМЦЭЭНИЙ ТӨСӨВ

Зардлын утга

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ /төгрөгөөр/

Нийт үнэ /төгрөгөөр/

1

Нэгдүгээр байрын шагнал

Цом

1

50000

50000

2

Өргөмжлөл

1

8000

8000

3

Алтан медаль

12

4500

54000

4

Урамшуулал

1

50000

50000

5

Хоёрдугаар байрын шагнал

Өргөмжлөл

1

8000

8000

6

Мөнгөн медаль

12

4500

54000

7

Урамшуулал

1

40000

40000

8

Гуравдугаар байрын шагнал

Өргөмжлөл

1

8000

8000

9

Хүрэл медаль

12

4500

54000

10

Урамшуулал

1

30000

30000

11

Шүүгч

3

20000

60000

12

Анонс

20м2

3500

70000

13

Тэмцээнд оролцсон хүүхдүүдэд дурсгалын зүйлс

192

5500

1 056 000

14

Тэмцээн явуулах байр, тээврийн болон бичиг хэргийн зардалд

 

5 50 000

5 50 000

 

НИЙТ ДҮН

 

 

2.092.000

 

Захирамж

 

<< < 1 > >>