Бэлэг дурсгалын зүйлс хийлгэх        ажлыг зохион байгуулах  тухай

2014.10.14                                            А/373                          Улаанбаатар хот

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Дүүргийн удирдлагуудын гадаад, дотоод айлчлал, албан томилолт, гадаад дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авахад хэрэглэгдэх бэлэг дурсгалын зүйлс хийлгэж, худалдан авах ажлыг зохион байгуулсугай.

 

  1. Бэлэг дурсгалын зүйлсийн нэр төрөл, төсвийг хавсралтаар баталсугай.

 

  1. Батлагдсан төсөвт зарцуулагдах 9.650.000 /есөн сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг  Засаг даргын Нөөц сангаас гаргахыг Тамгын газрын Хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

 

  1.   Дурсгалын зүйлс хийлгэж, худалдан авах ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-д,  Тамгын газрын хөрөнгөд бүртгэж авахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т даалгасугай.

 

         ЗАСАГ ДАРГА                                      М.ЧИНБОЛД

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>