Нийгмийн хэв журам сахиулах эргүүл  ажиллуулах тухай

2014.10.15                                            А/374                          Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2014 оны А/117 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                1. “Архигүй баасан-гараг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх  зорилгоор  дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд  гудамж, талбайд нийгмийн хэв журам сахиулах эргүүлд гаргах төрийн байгууллагуудын хуваарийг нэгдүгээр, ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Нийгмийн хэв журам сахиулах эргүүлийн ажлыг удирдамжийн дагуу зохион байгуулж,  хийсэн ажлын тайланг  тогтоосон хугацаанд Засаг даргын Тамгын газарт хүргүүлж ажиллахыг байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

3. Нийгмийн хэв журам сахиулах эргүүлийн ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Захиргаа, хуулийн хэлтэс /А.Пүрэвсүрэн/-т  үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>