Албан томилолтын зардал  гаргах тухай

2014.10.16                                            А/375                          Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Дүүргийн  Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Болорцэцэгийн Итали Улсын нийслэл Ром хотноо  зохиогдох Олон Улсын санхүүчдийн чуулга уулзалтанд 2014 оны 11 дүгээр сарын 09-19-ний өдрүүдэд томилолтоор ажиллуулсугай.
  1. Чуулга уулзалтанд оролцоход зарцуулагдах 4300 еврог тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцож, Тамгын газрын  гадаад томилолтын  зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, албан томилолтоор явсан ажлын тайланг ирснээс  хойш  7 хоногийн дотор танилцуулж ажиллахыг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга /С.Болорцэцэг/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>