Албан хэрэгцээнд авах тухай

 

2014.10.16                                            А/380                          Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон хороодын албан хаагчдад болон иргэдэд ашиглуулах зорилгоор Ж.Дашдаваагийн “Монгол Улсын нийслэлийн үе үеийн түүхийн мөрөөр бэдрэхүй” судалгааны бүтээл,  Ц.Мягмарын “Эрүүл амьдрах урлал” номоос албан хэрэгцээнд авсугай.

2. Дээрх бүтээлүүдийг худалдан авах тоо ширхэг, зардлын тооцоог хавсралтаар баталсугай.

3. Батлагдсан төсөвт шаардагдах 1.470.000 /нэг сая дөрвөн зуун далан мянган/ төгрөгийг Засаг даргын Нөөц сангаас гаргахыг Тамгын газрын Хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

4. Худалдан авсан номыг данс бүртгэлд бүртгэж авахыг Аж ахуйн тагаг /Д.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

 ..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ........... -р захирамжийн....-р хавсралт

АЛБАН ХЭРЭГЦЭЭНД АВАХ НОМЫН ТОО ШИРХЭГ, ЗАРДЛЫН ТООЦОО

д/д

Зардлын нэр

Тоо ширхэг

Тайлбар

Нэг бүрийн үнэ /төг/

Нийт үнэ

/төг/

1

“Монгол улсын нийслэлийн үе үеийн түүхийн мөрөөр бэдрэхүй” судалгааны бүтээл

33

32 хороонд тус бүр 1, ЗДТГ-т 1

30000

990000

2

“Эрүүл амьдрах урлал” ном

64

32 хороонд тус бүр 2

7.500

480000

Нийт

1.470.000

 

 

Захирамж

 

<< < 1 > >>