Зардал гаргах тухай

2014.10.16                                            А/384                          Улаанбаатар хот

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 32 дугаар тогтоолыг тус тус үндэслэн үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1.  Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах “Парад шоу-2014” арга хэмжээнд оролцсугай.

 

  1.  Тус арга хэмжээнд шаардагдах төсвийн тооцоог хавсралтаар баталсугай.

 

  1. Батлагдсан төсөвт   зарцуулагдах  6.995 .000 /зургаан сая есөн зуун ерэн таван мянган/  төгрөгийн 3.645.000 /гурван сая зургаан зуун дөчин таван мянган/ төгрөгийг  Тамгын газрын төвлөрсөн арга хэмжээний зардлаас, 3.350.000 /гурван сая гурван зуун тавин мянган/ төгрөгийн Тамгын газрын төлбөр хураамжийн зардлаас тус тус гаргахыг Тамгын газар  /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

 

  1.  Захирамжийн хэрэгжилтийг хангаж,  арга хэмжээний  бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулан ажиллахыг Ажлын хэсэг /С.Мөнхчулуун/-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

  ____ оны____р сарын _____-ны өдрийн

 _____ захирамжийн хавсралт

 

ЗАРДЛЫН ТӨСӨВ

 

Шаардагдах төсөв

Тоо ширхэг

Үнэ

Дүн

 

1

Портер машин чимэглэх хотын соёлын дуу, /Орчин үеийн СХД/ макет бэлтгэх, Соёмбо үсэг, дүүргийн бэлэгдэл савдаг хийлгэх

2

1200000

2.400.000

2

Цагаан өвгөн, цам, ламын хувцас түрээслэх

34

27000

908.000

 

3

Хувьсгалч 7 хувцас түрээслэх

7

50.000

350.000

4

Нийслэл хүрээний үеийн хувцаслалт /түрээслэх/

36

31500

1.134.000

5

Жагсаалд оролцох 13 морь, 1 үхэр  түрээслэх

14

50000

700.000

6

Унааны зардал

2

202 км

403000

7

Туг дарцаг хийлгэх

300

2000

600000

8

Барьж жагсах лоозон хэвлүүлэх

20 ширхэг

25 метр

10000

200000

9

Тайзан дээр явуулах дүүргийн танилцуулга бэлтгэх

15 минут

 

300000

 

Нийт

6.995.000

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>