Захирамжинд өөрчлөлт оруулах  тухай

2014.10.21                                            А/386                          Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн С.Туулмаагийн гаргасан өргөдлийн дагуу дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар захирамжийн                       2 дугаар заалтаар олгогдсон нэг удаагийн буцалтгүй тусламжийн 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийн 50 хувь болох 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардлаас олгохыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.

            2. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг даргын Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>