Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн  төлбөрийн хэлбэрээр орлуулан  хаалгах тухай

2014.10.21                                            А/387                          Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэдийн нэрийг хавсралтаар баталж, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаалгасугай.

2. Хавсралтад дурдсан иргэдийн нэрийн жагсаалтыг Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоон дараагийн ээлжит татлагын өмнө барагдуулж дуусгахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.

3. Төлбөрийн орлогыг Нийслэлийн төрийн сан банкны 200000984 тоот дансанд төвлөрүүлж, хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>