Шагнах тухай

2014.10.27                                            А/389                          Улаанбаатар хот

  Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын  18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэл дүүргийг хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн  нэгдүгээр хавсралтанд заагдсан нэр бүхий иргэд, аж ахуй нэгж байгууллагын ажилтан,  албан хаагчдад Засаг даргын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасугай. 

 

  1. Шагналд шаардагдах 2.520.000 /хоёр сая таван зуун хорин мянган/   төгрөгийн төсвийг хоёрдугаар  хавсралтаар  баталж Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч Д.Отгонбаярт зөвшөөрсүгэй.    

 

ЗАСАГ ДАРГА                                  М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>