Засварын ажил хийлгэх тухай

 

2022.06.28                                          Дугаар A/394                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.1, 2.1.4 дэх заалт, Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орсон аадар бороо, хүчтэй салхины улмаас дүүргийн 10 дугаар хорооны 38 дугаар цэцэрлэгийн хичээлийн  нэгдүгээр байрны дээвэр хууларч, агааржуулалтын 4 хоолой хугарсаныг нэн яаралтай засварлах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Засварын ажилд шаардагдах 29,888,189 (Хорин есөн сая найман зуун наян найман мянга нэг зуун наян ес) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүн гүйцэтгэлд хяналт тавьж  ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг), 38 дугаар цэцэрлэгийн эрхлэгч (Ж.Амарзаяа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>