Ерөнхий эргүүл, жижүүр

томилох тухай

 

2022.06.27                                          Дугаар A/365                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Гамшигаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, дэхь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд дүүргийн хэмжээнд ажиллах ерөнхий эргүүл, жижүүрийг 2022 оны  07 дугаар сарын 9-ний 09 цагаас 2022 оны 07-р сарын 18-ны 09 цаг хүртэл томилон ажилуулсугай.

 

          2.Баярын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт тавих ерөнхий эргүүл, жижиүүрийн хуваарийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 720,000 (Долоон зуун хорин мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй. 

 

            3.Баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр хийсэн албан хаагчдад илүү цагийн нэмэгдэл хөлс тооцож олгохыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй. 

 

4.Баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр, эргүүл томилон ажиллуулаж, биелэлтийг илтгэх хуудсаар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дотор Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлэх, дүүргийн төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дарга, захирал, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

5.Дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төв болон орон нутгийн чанартай авто замын хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчил болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах ажлын шуурхай зохион байгуулах бэлэн байдлыг хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх), Цагдаагийн газар (Х.Ууганбаяр) Мэргэжлийн хяналт (С.Болорцэцэг), Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ (Т.Вандандорж), Улаанбаатар шинэчлэл ХХК (М.Түвдэндорж), Хэрэглэгчид үйлчлэх төв (Ц.Мөнхтогоо)-д тус тус даалгасугай.

 

6.Захирамжийн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг танилцуулаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>