Ээлжийн амралтын хуваарь

батлах тухай

 

2022.06.23                                          Дугаар A/361                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 61 дүгээр зүйлийн 61.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.3, Боловсролын тухай хуулийн 43.1.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2022 оны ээлжийн амралтыг хавсралтад заасан хуваарийн дагуу олгосугай.

 

            2.Захирал, эрхлэгч нарын ээлжийн амралтын олговрыг хуваарийн дагуу тооцож олгохыг холбогдох сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.

 

            3.Захирал, эрхлэгч нарын ээлжийн амралтын хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын хэлтэс (А.Дүүдээ)-т үүрэг болгосугай.

 

            4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>