Хуулийн хэрэгжилтийг

 

хангуулах тухай

2022.06.21                                          Дугаар A/351                                Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2  дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5/01 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн нутаг дэвсгэрт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн хэрэгжилтийг хангах, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт, ажлын зураг авалт хийхэд шаардагдах зардлын тооцоог 1, Малчин өрх, мал бүхий иргэдээс малын тоо толгойн албан татварыг хураах, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталсугай.

 

2.Дээрх үйл ажиллагааны зардалд шаардагдах 8,500,000 (Найман сая таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>