Төрийн үйлчилгээний чанар

 хүртээмжийг дээшлүүлэх тухай

 

2022.06.21                                          Дугаар A/350                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Мэдээллийн техник технологийг ашиглан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, Газар зохион байгуулалтын үйл ажиллагааны шат дамжлагыг бууруулах ажлын хүрээнд “КИОСК” мэдээлэл лавлагааны өөртөө үйлчлэх машин худалдан авах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Иргэд өөртөө үйлчлэх машин худалдан авахад шаардагдах 12,800,000 (Арван хоёр сая найман зуун мянган) төгрөгийг дүүргийн Орон нутгийн төсвийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>