Тамирчдад дэмжлэг үзүүлэх тухай 

 

2022.06.21                                          Дугаар A/349                                Улаанбаатар хот 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5,  41 дүгээр зүйлийн 41.2.2, Биеийн тамир, спортын  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.2 дахь заалтын хүрээнд Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчин Дэлхийн таеквондогийн холбооны мастер, хар улаан бүс 1 пумтэй, Олимпын оноо олгодог G-2 ангилалын “Korea open” тэмцээний таеквондогийн төрөлд оролцогч Ганзоригийн Мөнхгэрэл, 2019, 2020 оны чөлөөт бөхийн Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 1 мөнгө, 2019 оны Монголын хүүхдийн спортын их наадмын алтан медаль, 2019 оны Өсвөр үеийн Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медаль, 2021 оны Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Монгол туургатны их наадмын алтан медальт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч Мөнхбатын Мөнхгэрэл, Рагбигийн 2013-2019 оны 7 удаагийн аварга, 2020 оны шилдэг тамирчин Ази тивийн 3-р дивизоны аварга шалгаруулах тэмцээнд оролцох Сувд-Эрдэнийн Дарханбат нарын тамирчдад дэмжлэг үзүүлсүгэй.

 

2.Дэмжлэгт зарцуулах зардлын тооцоог хавсралтаар баталж, шаардагдах 6,000,690 (Зургаан сая зургаан зуун ер) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй. 

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.     

 

ЗАСАГ   ДАРГА                                                Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>