Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох,

зөвшөөрлийн хугацааг сунгах, хаяг байршлыг өөрчлөх, хүчингүй болгох тухай

 

2022.06.21                                          Дугаар A/348                                Улаанбаатар хот  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт, Хүүхэд харах үйлчилгээий тухай  хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.4 дэх хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/26 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох иргэдийн жагсаалтыг 1 дүгээр, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах иргэдийн жагсаалтыг 2 дугаар, Хаяг байршил өөрчлөгдсөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг 3 дугаар, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох иргэдийн жагсаалтыг 4 дүгээр, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох иргэдийн жагсаалтыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 

2.Хавсралтад дурдсан иргэдийн хүүхэд харах зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сунгасугай. 

3.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, үйлчилгээг хууль тогтоомж, дүрэм журмын дагуу зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс (Н.Уранчимэг)-т, ажлын байрны нөхцөл, үйлчилгээний чанар стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс (С.Болорцэцэг)-т, өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллахыг хороодын Засаг дарга нар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс (Н.Уранчимэг)-т үүрэг болгосугай. 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.  

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>