Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион

байгуулах тухай

 

2022.06.21                                          Дугаар A/347                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5.2, 10 дугаар зүйлийн 10.2.10, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 32/03 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Үндэсний их баяр наадмыг угтсан хог хаягдал, шарилж ургамлыг цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээг 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсугай. 

 

            2.Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 2 дугаар, их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, хамтран оролцох байгууллага, тэдгээрийн хүлээх үүргийг 3 дугаар, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдээс хороодын цэвэрлэгээг хариуцан, хяналт тавьж ажиллах хуваарийг 4 дүгээр, бүх нийтийн цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллахад шаардагдах шатахууны зардлын тооцоог 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

            3.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, их цэвэрлэгээний ажилд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулахыг хорооны Засаг дарга нарт, хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, цэвэрлэгээнээс гарсан шарилж лууль, хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулахыг “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ (Т.Вандандорж), “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Б.Батжаргал), “Охь мандал” ХХК (Б.Жавзан), “Улаанбаатар шинэчлэл” ХХК (М.Түвдэндорж), “Грейт роуд” ХХК (Б.Гансүх)-д үүрэг болгосугай.

 

4.Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж,  хороодод хяналт тавих ажилд зарцуулагдах 450,000 (Дөрвөн зуун  тавин  мянга) төгрөгийг дүүргийн төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

            5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын  орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>