Цагдаагийн байгууллагад дэмжлэг

үзүүлэх тухай

 

2022.06.20                                          Дугаар A/345                                Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.21, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худаг”-т болох хурдан морины уралдааны үед гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалт чиглэлээр үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдын ажиллаж, амрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсүгэй.

 

            2.Дэмжлэгт шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 14,400,000 (Арван дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (Хурандаа Х.Ууганбаяр)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>