Тарьсан модны усалгаа, арчилгаа,

нөхөн сэргээлт хийх тухай

 

2022.06.20                                          Дугаар A/344                               Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66,1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан мод, бут, сөөгийг, арчилж тордох, усалгаа хийх ажлыг тус дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын рашаанд 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 25-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

2.Үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Тэр буммод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд тарьсан модны усалгаа арчилгаа, нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөг 2 дугаар, шаардагдах төсвийн тооцоог 3 дугаар хавсралтаар баталж, 12,895,314 (Арван хоёр сая найман зуун ерэн таван мянга гурван зуун арван дөрөв) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                  Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>