Үер усны аюул, ослоос урьдчилан

сэргийлэх зарим арга хэмжээний тухай

 

2022.06.20                                          Дугаар A/343                               Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, дэх хэсэг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2021 оны 11/34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

1.Иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг Туул гол болон нуур, цөөрөм, тогтоол устай газарт 2022  оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх), Дүүрэг дэх Цагдаагийн газар, (хурандаа Х.Ууганбаяр), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, (Н.Уранчимэг)-т тус тус үүрэг болгосугай 

 

2.Голын ай, сав, гуу жалга, үерийн усны буулт бүхий газар, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст нутаглаж, суурьшсан айл өрхөд нүүн шилжих тухай шаардах хуудсыг хүргүүлэх,  хамгаалалтын зурваст баригдсан түр болон үндсэн барилга байгууламж, хашаа буулгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар), дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Х.Ууганбаяр), Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба (Б.Батцагаан), Газар зохион байгуулалтын 2 дугаар алба (Б.Лхагвадорж), Мэргэжлийн хяналтын хэлтэс (С.Болорцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.

 

3.Гуу жалга, далан, суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын бүрэн бүтэн, ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийж, хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (М.Энхманлай), Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү)-т тус тус үүрэг болгосугай. 

 

4.Болзошгүй үерийн аюулын үед ажиллах Засвар, сэргээн босголтын алба, мэргэжлийн ангийн төлөвлөгөөнд тодотгол хийж, хүн хүч, техник, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, (хурандаа А.Алтансүх), Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (М.Энхманлай), Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү), Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв (Ц.Мөнхтогоо), Орон сууц, нийтийн аж ахуйн газрын удирдах газрын харьяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх 15, 16 дугаар төв (Г.Батцагаан, Б.Өнөрсайхан), Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ (Т.Вандандорж), Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ (Б.Батжаргал)-т тус тус үүрэг болгосугай.  

 

5.Бага насны хүүхдийг гол, нуур, цөөрөм, тогтоол устай газар хараа хяналтгүй орхихгүй, гол усанд тоглуулахгүй байх, үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар эцэг, эх, асран хамгаалагч нарт сэрэмжлүүлэг мэдээлэл хүргүүлэхийг Боловсролын хэлтэс (А.Дүүдээ), Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс (Н.Уранчимэг), төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт, мэдээлэл, зөвлөмжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд тогтмол өгч ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл)-д тус тус үүрэг болгосугай.

 

6.Үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүл хийх алба хаагчдын хуваарийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах 19,389,000 (Арван есөн сая гурван зуун наян есөн сая) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гүйцэтгэлээр гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.    

   

7.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>