Хур хог цэвэрлэх тухай

 

2022.06.20                                          Дугаар A/340                                Улаанбаатар хот

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 25 дугаар зүйлийн 25.1.4, 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.5,  Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 32/03 дугаар  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн 32 дугаар хорооны хур хогийн цэгийг цэвэрлэж, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулсугай.

 

            2.Хур хогийн цэгийг цэвэрлэх зардлын тооцоог хавсралтаар баталж, шаардагдах 74,300,000 (далан дөрвөн сая гурван зуун мянга) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

            

3.Хур хогийн цэгийг 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор цэвэрлэж дуусгахыг “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Б.Батжаргал)-т үүрэг болгосугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулахыг Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>