Зөрчил илрүүлэх, хурд хэмжигч

камер суурилуулах тухай.

 

2022.06.17                                          Дугаар A/339                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.4, 47.6 дахь хэсэг, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 7/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй зам тээврийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор 32 дугаар хорооны Товчооны зам дагуу тээврийн хэрэгслийн зөрчил илрүүлэх, хурд хэмжигч камер суурилуулах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Зөрчил илрүүлэх, хурд хэмжигч камер суурилуулах худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо байгуулахыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс (А.Батсайхан)-т, камер суурилуулах худалдан авах ажиллагаанд зарцуулагдах 150,000,000 (Нэг зуун тавин сая) төгрөгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргаж, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай

 

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гарсан үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>