Зардал гаргах тухай

 

2022.06.13                                          Дугаар A/333                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Боловсрол төсөл батлах тухай” А/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 113 дугаар цэцэрлэгийн дээвэр, сантехникийн цэвэр бохир усны их засварын ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдуулан тухайн их засварын ажлын зураг төсөв хийлгэхэд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.

 

2.Зураг төсөв хийлгэхэд шаардагдах 7,011,400 (Долоон сая арван нэгэн мянга дөрвөн зуу) төгрөгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021-2022 онд дамжин хэрэгжих зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Ч.Энххорол)-т үүрэг болгосугай.

Захирамж

 

<< < 1 > >>