Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн

гүйцэтгэлийн гэрээ дүгнэх тухай

 

2022.06.08                                          Дугаар A/330                                Улаанбаатар хот

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/212, 2022 оны А/104 дүгээр тушаал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны А/95 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2022 оны гүйцэтгэлийн гэрээний эхний хагас жилийн биелэлтийг дүгнэх ажлыг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд дүгнэх ажлыг зохион байгуулсугай.

 

            2.Гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, гүйцэтгэлийн гэрээний эхний хагас жилийн дүнг Засаг даргын зөвлөлд танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (Ч.Энххорол)-т үүрэг болгосугай. 

           

           

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>