Үнэлгээний хороо байгуулах тухай

 

2022.06.08                                          Дугаар A/322                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.4, 47.6 дахь хэсэг, Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаал, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7/03, 2022 оны ЭБ-02/04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 7, 27, 28, 33, 35, 39, 42 дугаар хороодод хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

            2.Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, үнэлгээний дүгнэлтийг холбогдох газарт хүргүүлэхийг Үнэлгээний хороо (Б.Оргилболд)-нд үүрэг болгосугай.

 

            3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны А/80 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 7, 8, 11, 12, 13, 15, 16 дугаар заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>