Иргэнийг цэргийн дүйцүүлэх

 

албанд элсүүлэх тухай

2022.06.07                                          Дугаар A/318                                Улаанбаатар хот

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 80, 2021 оны 220 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 35 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/771 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Цэргийн дүйцүүлэх албанд элсүүлж, дүүргийн шуурхай командад үүрэг гүйцэтгүүлэх иргэдийн нэрийн жагсаалтыг 1 дүгээр, сургалтад шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 5,760,000 (Таван сая долоон зуун жаран мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

2.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг 2022 оны 06 дугаар сарын      17-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах цэргийн албаны бэлтгэл сургалтад бүрэн хамруулж сургалт, цугларалт, дайчилгаа, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж бүртгэл, тооцоог хөтлөн ажиллахыг Цэргийн штаб (дэд хурандаа Д.Ариунболд)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>