Буцалтгүй тусламж олгох тухай

 

2022.06.07                                          Дугаар A/316                                Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 64 дүгээр тогтоол, Засаг даргын зөвлөлийн 2022 оны  05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, эмчилгээний зардал, санхүүгийн дэмжлэг хүссэн хавсралтад дурдсан иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай.

 

2.Буцалтгүй тусламж олгох иргэдийн нэрс, олгох мөнгөн дүнг хавсралтаар баталж, шаардагдах 8,500,000 (Найман сая таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)  зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

                             

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>