Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий дараах шаардлага хангасан байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийн бохир усны шугамын засвар, гадна пасадны засвар, дээврийн засварын ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Шаардлага:
Барилгын 2.1.1, 2.1.2., 2.2.1
Шинэ: БА-8.1, БА-2.1, БА-6.1 тусгай зөвшөөрөлтэй
Үнийн саналыг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газрын байрны 315 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Саналыг Японы Элчин Сайдын Яамны “Өвсний үндэс” хөтөлбөрийн газарт хүргүүлэх ба тухайн ажлыг гүйцэтгэх байгууллагаар шалгарахгүй бөгөөд Япон Улсын Засгийн газраас санхүүжилт шийдвэрлэгдсэний дараа нээлттэй тендер зарлах болно.
Ирүүлэх материал:
1. Үнийн санал /албан бичгээр/
2. Байгууллагын гэрчилгээний хуулбар
3. Тусгай зөвшөөрлийн хуулбар
4. Товч танилцуулга /ажлын туршлагаа дурьдсан байх/
Захиалагчийн хаяг:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Баянгол-1, Засаг даргын Тамгын газар 315 тоот өрөө, Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд, төрийн бус байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн