Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн А/109 тоот тогтоолоор “Багийн ажлын үр дүн” сэдэвт сарын аяны хүрээнд хороодын 4 бүсийн дунд “Дэвжээ” тэмцээн зохион байгууллаа.
Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд зохион байгуулсан уг тэмцээний тэргүүн байранд Баянхошуу бүс, дэд байрт Толгойт бүсийн баг хамт олон шалгарлаа.