2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

Товч агуулга

Биелэлт өгөх Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжилтийн талаар зохион байгуулсан ажлыг дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах

2017.12.12

 

Хууль зүйн

тасаг

2

Монгол Улсын Засгийн газрын 100 хоног 2018 оны 01 дүгээр сарын 12-нд тохиохтой холбогдуулан нийслэл, дүүргийн хэмжээнд 2017 оны 10 дугаар сараас гаргасан бодлого шийдлүүд, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрэх үр дүн болон тэдгээрийн шийдвэр арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр иргэдэд хүрэх ач холбогдол, үр өгөөжийн талаар мэдээллийг бэлтгэж тайлан хэлбэрээр гаргаж бэлэн болгох.

2017.12.12

 

 

 

Хууль зүйн

тасаг

3

Дүүргийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан 12 дугаар сарын 18-нд болхоор Тэргүүлэгчдийн тогтоол гарсан. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хуулийн хугацаанд нь өргөн барьж, ажлын хороодын хуралдаанд холбогдох албан тушаалтанууд бүрэн оролцох.

2017.12.12

 

Нутгий захиргааны байгууллагууд

4

Нийслэл, дүүргийн 2017 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөний дагуу үлдэж  буй 1 сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа  эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэр төрлөөр ханган биелүүлэх. Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах

2017.12.12

 

 

Санхүү төрийн сангийн хэлтэс

5

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд, хороодын 2016 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ-үнэлгээ хийх. Төсвийн шууд захирагч нартай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх ажлыг 12 дугаар сарын 20-н гэхэд дуусгахаар ажлаа зохион байгуулах. Ажил дүгнэсэн дүгнэлтийг Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах.

2017.12.12

 

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

6

Шинэ жилийн баяр угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ 12 дугаар сарын 09-нд болно. Цэвэрлэгээ хийх ажлыг сайн зохион байгуулах

2017.12.12

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд