Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болон зохиогддог цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зохион байгуулагдлаа.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит уг тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 18  сургуулийн 200 гаруй сурагч, багш дасгалжуулагчид 9 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэдлэг чадвар гарган өрсөлдөж, Тэргүүн байрыг 105 дугаар дунд сургуулийн Э.Баттуул тасгийн захирагчтай “Соёмбо” баг эзэлж, шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Харин дэд байрыг 124 дүгээр сургуулийн Ц.Наранбаатар тасгийн захирагчтай “Цасны барс” баг, гуравдугаар байрыг 67 дугаар сургуулийн А.Мөнхжаргал тасгийн захирагчтай “Супер дайчид” баг тус тус эзэлж мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд