Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/171, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/501 тоот захирамжуудын дагуу 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
15 цагийн байдлаар хог тээвэрлэгч байгууллагуудаас 32 хороонд нийт 42 хог тээврийн автомашин, 215 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж , цэвэрлэгээнээс гарсан цас мөс болон хог хаягдлуудыг цаг хугацаанд нь ачиж 130 рейсээр 630 тонныг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэж байна. Их цэвэрлэгээнд 32 төрийн байгууллага, 1134 хувийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.