Дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслөөр иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт 32 хорооны 45 иргэн оролцож саналаа хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ иргэдэд ерөнхий мэдээлэл өглөө. Иргэдийн саналыг “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийн багт хүргүүлэхээр боллоо.