Өнөөдөр олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд дүүргийн залуу багш нар Анхдугаар чуулганаа хийлээ. Чуулганд 500 гаруй багш оролцсон бөгөөд бүс бүрийн төлөөлөл болсон багш нар өөрт тулгамдаж буй асуудал, түүнээс хэрхэн гарах арга замыг хайж, шийдэл юу байгаа талаарх илтгэл тавин, санал солилцсон юм. Багш нар дүүрэгтээ “Багш хөгжлийн төв”-тэй болох хэрэгтэйг хэлж байлаа. 

  

     Засаг дарга Ж.Сандагсүрэн тэдний гаргасан санал санаачилгыг ажил хэрэг болгоход дүүрэг орон нутаг хэрхэн дэмжих, төр засгийн зүгээс тэдний дурьдсан асуудлуудад ямар бодлого барьж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Залуу багш нарын хувьд нийгмийн асуудал хүнд, цаг наргүй ажилладаг атлаа хуримтлал үүсгэж чаддаггүй, тиймдээ ч байр орон сууцны асуудал зэрэг олон бэрхшээл байна. Үүнийг бид анхааралдаа авч төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамруулах, дахин төлөвлөлтөөр байр барих гэж буй байгууллагуудтай уулзаж, тодорхой хэсэгт нь хөнгөлөлттэй үнээр багш нараа хамруулах зэрэг асуудлыг ярья” гэсэн юм.

 

     Мөн чуулганы үеэр ирсэн хүндэт зочид болох УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Б.Ундармаа, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Нийгмийн салбарын төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Л.Оргил, Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, дүүргийн Залуу багш нарын холбооны тэргүүн Б.Чойдорж нар бусдыгаа амжилтаараа хошуучилсан нийт 14 багшийг Багшийн алдар, Ахлах багш, Арга зүйч багш тэмдгээр шагнаж, урамшууллаа.  

 

     Дүүргийн Залуу багш нарын холбоо 7 жилийн өмнө байгуулагдсанаас хойш УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар байнга дэмжин ажиллаж ирсэнд нийт багш нар талархалтай байна. Засаг даргын Тамгын газар дүүргийн Залуу багш нарын холбоотой хамтран зохион байгуулсан уг арга хэмжээ цаашид уламжлал болон явагдах юм.  

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд