“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар Гэрлэх ёслолын ордонтой хамтран 2017.05.15-ны өдөр “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

 

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж яваа ариун үйлст эмнэлгийн ажилтнууд тус өдөрлөгт оролцож НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болсон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн I амбулаторийн Мэс заслын эмч Г.Лхагвадорж, Шүдний эмч Э.Мөнхгэрэл, Чих хамар хоолойн их эмч У.Түмэнжаргал, ЭХО эмч Т.Туул нарын 8 гэр бүл энэ өдөр албан ёсоор гэр бүлээ батлууллаа. 

Өрх гэрийнхээ гал голомтыг албан ёсоор бадрааж, хайртай дотны хүмүүсийнхээ хайр бахархал дунд хуримлаж буй хосуудын хувьд насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлахаа амлаж, хуримын бэлзгээ баярын нулимстай солилцож, улс эх орондоо үлгэр дуурайлал болсон гэр бүлийнхээ нандин холбоог ийнхүү аз жаргалаар дүүрэн бататгалаа.

     Энэхүү баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн ирсэн Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, СХДЭМТөвийн дарга Ж.Болортуяа, ЗХНАлбаны дарга З.Зулцэцэг нар хосуудад баяр хүргэж дурсгалын зүйл гардуулсан юм. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд